Тогтворгүй нефтийн үнийг ТОГТВОРЖУУЛАХ ШИЙДЭЛ

/1fql

  • Тогтворгүй нефтийн үнийг ТОГТВОРЖУУЛАХ ШИЙДЭЛ
    http://mongolnews.mn/1fql

    Хар алтны ханш хямдарсаар бараг сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрлээ. 2008 оны санх үүгийн хямралаас хойш нефтийн үнэ ингэж шалдаа бууж байгаагүй хэмээн мэргэжилтн үүд шагширч, харин нөгөө талд Саудын Араб, Кувейт, Арабын нэгдсэн Эмират улсын газрын тосны салбарын албан тушаалтнууд “Хар алтны ханш хэд хүрч хямдарсан ч олборлолтын хэмжээгээ бууруулахгүй” хэмээн удаа дараа мэдэгдсээр байна. Катарын албаны хүмүүсийн тооцоолсноор дэлхийн зах зээл өдөрт хоёр сая баррель нефтиэр “хахаж” байгаа бөгөөд энэ нь ОПЕК-ийн нийт олборлолтын 6.5 хувьтай дүйж буй. Зах зээл дэх байр суурийн төлөөх өрсөлдөөн ийнхүү улам бүр ширүүсч байгааг Та, бид өдөр тутам харж сууна. Америкийн шатдаг занарын салбарыг “буулгаж авах” гэсэн Саудын Арабын стратеги хэмээн шинжээчид энэ үйл явцыг тайлбарлаж буй. Өнгөрсөн сарын байдлаар АНУ өдөрт 9.14 сая баррель нефть олборлож байсан нь Засгийн газрын дэргэдэх Эрчим хүчний газраас статистик мэдээлэл хөтөлж ирсэн 1983 оны нэгдүгээр сараас хойших түүхэн дээд түвшинд тооцогдож байгаа аж.

    L’infographie


    Le titre : Stabilité
    en rouge : prix du pétrole sur les marchés mondiaux
    en bleu : prix du carburant 92 en Mongolie
    (1660 ₮ = 0,86 $ = 0,73 €)

    Comparaison avec 1986

    1986 онд Саудын Араб бүхий л “цоргоо” нээж, дөрвөн сарын турш нефтийн үнийг навс бууруулан, баррель нефть дөнгөж 10 ам.доллар дээр дэнжигнэж байжээ. Үүний улмаас Америкийн олборлолтын хэмжээ бараг 25 хувиар унаж, Саудын Араб дэлхийн хар алтны зах зээлд тэргүүлэх байр сууриа буцаан олж авсан аж. Өнөө жил энэ үзэгдэл давтагдаж байна. Баррель газрын тосны үнэ 20 ам.долларт хүрсэн ч ОПЕК олборлолтоо бууруулахгүй хэмээн Саудын Арабын Газрын тосны сайд Али альНаими “Bloomberg”-т ярьжээ. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс зах зээлийн ийм нөхцөлд хүмүүсийн бодож байгаагаас ч удаан “амь зууж” чадна хэмээн шинжээчид түүнийг нь бататгаж байна. Булангийн орнуудын стратеги биеллээ хэдийнэ олж эхэлсэн бөгөөд америкчууд олборлолтоо бууруулж буй тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос дуулдах болов. Америкийн газар нутагт идэвхтэй ажиллаж буй өрмийн машины тоо долоо хоногийн хугацаанд 61-ээр буурч, 1421 болсон тухай “Baker Hughes” корпорац судалгаанд үндэслэн мэдээлжээ.